Боксчид Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртлээ

Боксчид Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртлээ

Казакстан улсын Астана хотод аравдугаар сарын 21-ээс 11 сарын 4-ний өдрүүдэд өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан.

Тэмцээнд Монгол Улсаас Э. Гаваа, С.Энхболд, А.Бат-Очир дасгалжуулагчтай 19 тамирчин Астанаг зорьсон бөгөөд 50 кг Т.Цогтсайхан, 48 кг Б.Саруул, 70 кг Г.Энхгэрэл нар хүрэл медаль хүртлээ.