Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг зөвлөж байна

Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг зөвлөж байна

Ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байгаа тул болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 

 
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр 11:00 цагийн байдлаар Баянхонгор, Завхан, Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд 15-20 м/с хүрч хүчтэй салхилж, цасан болон шороон шуурганы цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна. Авто болон явган замд халтиргаа гулгаа үүсэж байгаа тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
 
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  •  
  • Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  •  
  • Халтиргаа гулгаатай замаар зорчихдоо унаж бэртэж гэмтэхээс сэргийлэх, болгоомжтой зорчих
  •  
  • Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх,
 
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 



Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

8 цагийн өмнө

Шуурхай мэдээ