Нийслэлд халтиргаанаас урьдчилан сэргийлж, 360 зам талбайн үйлчлэгч, 58 машин техниктэйгээр давс, бодис цацаж, бэлэн байдлаа хангажээ

Нийслэлд халтиргаанаас урьдчилан сэргийлж, 360 зам талбайн үйлчлэгч, 58 машин техниктэйгээр давс, бодис цацаж, бэлэн байдлаа хангажээ

Өнөөдөр /2023.11.04/ Улаанбаатар хотод өдөртөө агаарын температур -3 градус болж, өчигдрөөс -5 градусаар хүйтэн цас орж, хүчтэй салхи шуургатай байна. Улмаар зам талбайд халтиргаа гулгаа үүсэж буй. Иймд нийслэлийн хэмжээнд халтиргаанаас урьдчилан сэргийлж, 360 зам талбайн үйлчлэгч, 58 машин техниктэйгээр халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр зам, алслагдсан болон зуслангийн замуудад давс, бодис цацаж, бэлэн байдал хангасан. 3801,4 тн давс, 2730,3 тн бодисын үлдэгдэлтэй байна