"Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 14 хүн алга боллоо" гэсэн дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ

"Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 14 хүн алга боллоо" гэсэн дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд аймагт нэг, Увс аймагт нэг, Завхан аймагт ес, Архангай аймагт гурав буюу нийт 13 том хүн, нэг хүүхэд малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.

Иймд дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 13 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өглөө. Архангай аймгийн Цэцэрлэг суманд малдаа явж байгаад төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.