Цас их орсны улмаас Завхан аймгийн Солонготын даваа болон Загастайн давааны замын хөдөлгөөнийг хаажээ

Цас их орсны улмаас Завхан аймгийн Солонготын даваа болон Загастайн давааны замын хөдөлгөөнийг хаажээ

Завхан аймгийн нийт нутгаар өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн цас үргэлжлэн орж, өнөөдрийн байдлаар Солонготын даваа, Загастайн даваа, Ганцын даваад их хэмжээний цас орж, халтиргаа үүссэн талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, А0603 дугаартай Олон улс, улсын чанартай авто замын Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа, мөн А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваа, А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн Ганцын даваанд их хэмжээний цас орсны улмаас шуурхай ажлын хэсэг ажилласан.

Тэгвэл өнөөдөр /2023.11.04/ оройны байдлаар цас их орсны улмаас Завхан аймгийн Солонготын даваа болон Загастайн давааны замын хөдөлгөөнийг хаажээ.