Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замд үзэгдэх орчин муу байна

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замд үзэгдэх орчин муу байна

2023 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 16:35 цагийн байдлаар А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замд хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин маш муу байна.

А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 39-64 км хооронд цасан бүрхүүл тогтсон байна. Автогрейдэр ажиллан хусалт хийж, давс, бодис цацан ажиллаж байнагэж "Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас мэдээллээ.