Жюү жицүгийн охид ДАШТ-ээс таван медаль хүртэв

Жюү жицүгийн охид ДАШТ-ээс таван медаль хүртэв

Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод өчигдөр өсвөр үеийн хөвгүүдийн барилдаанаар эхэлсэн.

Өнөөдөр Монгол Улсаас 20 охид дэвжээнд гарч, таван тамирчин мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа. Ногоон бүсний ангилалын -57кг-ын жинд О.Номин-Эрдэнэ мөнгө (Баялаг дэвжээ), ногоон бүсний -48 кг-д П.Эрдэнэбулган мөнгө (Даян Шонхор дэвжээ), саарал бүсний -52кг-ын жинд тамирчин Энхзул хүрэл (Их шавь дэвжээ), шар бүсний -68 кг-ын жинд Д.Нандин-Эрдэнэ хүрэл (Баялаг дэвжээ), ногоон бүсний -68 кг-ын жинд Б.Байгальмаа хүрэл (Баялаг дэвжээ) медаль хүртлээ.

Ийнхүү өсвөрийн жюү жицүчид 4 мөнгө, 6 хүрэл медальтай ДАШТ-ээ өндөрлүүлж байна.