Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр,  Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор  түр зуур  секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9...-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -3...+2 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.