Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлджээ

Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлджээ

Их Британийн Мен арлын Дуглас хотод шатрын “FIDE Women grand swiss” тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд нийт 50 тамирчин (дэлхийн чансааны 40-д жагсаж байгаа болон тивийн төлөөлөл болсон 10 шатарчин) өрсөлдсөн бол манай улсаас дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул оролцож, дөрөвдүгээр байрт орсон байна. Гавьяат Б.Мөнгөнтуул энэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон байна. Тэрбээр нийт 11 өрөг тоглохдоо тэр дөрөв хожиж, долоо тэнцсэн бөгөөд ганц ч хожигдол аваагүй юм.