Жюү жицүгийн тамирчин охид ДАШТ-ээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ

Жюү жицүгийн тамирчин охид ДАШТ-ээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ

АНЭУ-ын Абу Даби хотод явагдаж буй Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр үеийн хөвгүүдийн барилдаанаар эхэлсэн. Харин өчигдөр /2023.11.05/ Монголын 20 охин дэвжээнд гарч, хүч үзсэнээс таван тамирчин медаль хүртжээ.

Тодруулбал, ногоон бүсний ангиллын -57кг-ын жинд О.Номин-Эрдэнэ мөнгө, ногоон бүсний -48 кг-д П.Эрдэнэбулган мөнгө, саарал бүсний -52кг-ын жинд тамирчин Э.Энхзул хүрэл, шар бүсний -68 кг-ын жинд Д.Нандин-Эрдэнэ хүрэл, ногоон бүсний -68 кг-ын жинд Б.Байгальмаа хүрэл медаль хүртжээ. Ийнхүү өсвөрийн Жюү жицүгийн тамирчин охид 2 мөнгө, 3 хүрэл медальтай ДАШТ-ээ өндөрлүүлж байна.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө