Автомашинтай замд гараад сураггүй алга болсон зургаан хүнийг эсэн мэнд олжээ

Автомашинтай замд гараад сураггүй алга болсон зургаан хүнийг эсэн мэнд олжээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн Цайдам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км-т/ 11.06-ны өдрийн 13:00 цагийн орчим “Цайдам” гэдэг газраас Сүмбэр сумын чиглэлд суудлын автомашинтай явсан 6 хүн сураггүй байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Г, Н, Б, А, А, А нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 05:30 цагт Сүмбэр сумаас зүүн зүгт 42 км-т “Цайдам” гэдэг газар малчин Н-ийнд эсэн мэнд очсон байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.