Г.Түвшинбаатар уулын дугуйн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Г.Түвшинбаатар уулын дугуйн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Энэтхэг улсад болсон уулын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээний уулын уруу буух буюу "Downhill" төрөлд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөхөд нэг хүрэл медаль хүртжээ. Мөн тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Т.Батбаяр аравдугаар байрт орсон бол өсвөр үеийнхний ангилалд Г.Түвшинбаатар хүрэл медаль хүртжээ. Сонирхуулахад, Уулын уруу буух төрлөөр Ази тивийн аварга шалгаруулах тамцээнээс Монголоос анхлан медаль хүртсэн тамирчин бол Г.Чингүүн юм. Тэрбээр 2022 оны өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.