Улаанбаатарт 12 градус хүйтэн байна

Улаанбаатарт 12 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшиж, шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11...-16 градус, говийн бус нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө