ВИДЕО: Таэквондогийн “Элчин сайдын цом-2023” тэмцээн болж, цомын эзэд тодорлоо

ВИДЕО: Таэквондогийн “Элчин сайдын цом-2023” тэмцээн болж, цомын эзэд тодорлоо

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын Таеквондогийн Холбооноос зохион байгуулдаг "Элчин сайдын нэрэмжит таеквондогийн цомын тэмцээн"-ийг энэ жил 14 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 21 аймгаас 37 клубын 500 гаруй тамирчид оролцсон бөгөөд A, B, C төрлөөр 10-15 нас, 12-12 насны ангиллаар зохион байгуулсан байна. 

ВИДЕО:

Энэ сарын 9-ний өдөр /2023.11.09/ V-Court спорт зааланд болсон тус тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү болон Монголын Таеквондогийн Холбооны ерөнхийлөгч нарын хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Элчин сайд Ким Жун Гү "Энэ жил олон улсын хэмжээний тэмцээн уралдаанд таэквондогийн тамирчид өндөр амжилт гаргасан үзүүлэлттэй байгааг дуулсан. Улаанбаатар хотноо наймдугаар сард зохион байгуулагдсан Зүүн Азийн Залуучуудын спортын тэмцээний таэквондогийн төрөлд монголын багаас дөрвөн тамирчин хүрэл медаль хүртэж, Ханжоугийн Азийн тэмцээнээс хоёр тамирчин медаль хүрсэн. Мөн есдүгээр сард Мексик хотод зохион байгуулагдсан Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таэквондогийн аварга шалгаруулах аравдугаар тэмцээнд хоёр тамирчин медаль хүртсэн зэргээр өндөр амжилт үзүүлсэн байна. Таэквондогоор хичээллэдэг та бүхэн Монгол Солонгосын найрамдалт харилцаанд чухал гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна" гэсэн юм. Мөн тэрбээр Монголын таэквондогийн хөгжил дэвшлийн төлөө үргэлж анхаарал хандуулж ийм сайхан тэмцээнийг жил бүр зохион байгуулж өгдөг Монголын Таэквондогийн холбооныхонд талархал илэрхийлье" гэлээ. 

Багийн дүнгээр тэргүүлсэн ангилал тус бүрийн шилдэг клубууд, шилдэг тамирчид, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч нарыг танилцуулж байна.

АЛТАН МЕДАЛЬ:

1.С.Энхжин (8-р сургууль 4а)

2.Т.Ирмүүн (14-р сургууль 4а)

3.Б.Мөнхсүлд (5-р сургууль 4б)

МӨНГӨН МЕДАЛЬ:

1.Б.Үжин (1-р сургууль 3г)

2.Г.Зулзаяа (4-р сургууль 5г)

3.С.Цэцээхэн (Гэгээн билиг 3а)

4.Э.Амирлан (19-р сургууль 5а)

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

Г.Адьяацэрэн (Уран эгшиг 3а)

Г.Нарансолонго (19-р сургууль 6б)

Г.Эрхэтгүн (4-р сургууль 4е)

Г.Анар (1-р сургууль 5б)

Өсөх Ирээдүйтэй тамирчин:

Б.Алёна (16-р сургууль 5а)