Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Говийн өмнөд хэсгээр +5 градус дулаан, Бусад нутгаар -6 градус хүйтэн байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Говийн өмнөд хэсгээр +5 градус дулаан, Бусад нутгаар -6 градус хүйтэн байна

Өнөөдөр  ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Маргааш буюу энэ сарын 13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Энэ сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, энэ сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, зүүн хойд хэсгээр хүйтэрнэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.