Г.Төгөлдөр Чех улсын Дээд лигт тоглосон анхны Монгол тамирчин боллоо

Г.Төгөлдөр Чех улсын Дээд лигт тоглосон анхны Монгол тамирчин боллоо

Монголын хөлбөмбөгийн Арвис клубт тоглож байсан, 18 настай Гантогтохын Төгөлдөр Чехийн "Динамо Ческе-Будёёвице" клубийн академид суралцаж, 19 хүртэлх насны багт тоглож байгаа юм.

Түүний хувьд өчигдөр болсон Чехийн Дээд лигийн 15-р тойрогт "Теплице" клубийн эсрэг тоглолтод үндсэн багтаа дуудагдсанаар анх удаагаа Чехийн Дээд Лигт Монгол тоглогч тоглосон өдөр боллоо Г.Төгөлдөр нь өнгөрсөн есдүгээр сард Австрийн "Ласк" клубийн эсрэг нөхөрсөг тоглолтод анх удаагаа үндсэн багтаа дуудагдан тоглосон бол энэ удаад Дээд Лигтээ анхны тоглолтоо хийж байгаа юм.