Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

Энэ сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хаагдах, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар -2...+3 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -5…-7 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.