Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор -9...-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -4…-6 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.