СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас ихэнх нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас ихэнх нутгаар цасан шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нутгийн баруун хагаст, 15-ны өдөр ихэнх нутгаар, 16-ны өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын нөхцөл муудах төлөвтэй байна.

Иймд ойрын 2-3 хоногт хөдөө орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, сэрэмжлүүлэг, анхааруулгыг мөрдөж, болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс шатахууны нөөц, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.