Өнөө шөнө Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, хаагдаж болзошгүйг Улсын Онцгой Комиссоос онцгойлон анхааруулж байна.
