Д.Сумъяабазарын хүн гэгдэх Н.Ууганбаярыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилох асуудал гацаанд оржээ

Д.Сумъяабазарын хүн гэгдэх Н.Ууганбаярыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилох асуудал гацаанд оржээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны /ХЗДХЯ/ Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзоригийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилсон. Тиймээс ХЗДХЯ нь Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа юм. 

Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгож, яаралтай Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт Засгийн газрын хуралдаанаас даалгасан. Ингэхдээ "Хамтарч ажиллаж чадах хүнээ сонгоод танилцуул" гэх үүргийг өгсөн гэх мэдээлэл бий. Энэ дагуу Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед тагнаж, чагнасан хэргээр ажлаасаа халагдаж байсан Н.Ууганбаярыг Төрийн нарийн бичгийн даргаар томилуулахаар Засгийн газарт санал хүргүүлсэн ч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дэмжээгүй гэх мэдээлэл байна. Үүнээс болж түүнийг томилох асуудал гацаанд оржээ. 

Н.Ууганбаяр нь Хотын дарга асан Д.Сумъяабазарын хүн бөгөөд Х.Нямбаатар түүнийг уг албан тушаалд зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байгаа юм.