404 сая төгрөгийн, хугацаа нь дууссан шар айраг зарахыг завдсан үйлдлийг таслан зогсоожээ

404 сая төгрөгийн, хугацаа нь дууссан шар айраг зарахыг завдсан үйлдлийг таслан зогсоожээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.

Тухайн шалгалтын явцад давхардсан тоогоор 1400 нэр төрлийн 98557 ширхэг 572л, 237.5кг нийт 460 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ. Үүнээс 82кг, 6876 ширхэг, 50 сая төгрөгийн үнэ бүхий барааг буруу шошголсон, хуурамч, хүнсний чанар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх шалтгаанаар хураасан аж. Мөн нэг худалдааны газраас хадгалалтын хугацаа дууссан 83945 ширхэг 404 сая төгрөгийн үнэ бүхий шар айргийг хурааж, холбогдох газарт нь устгуулахаар шилжүүлсэн гэж ХХААХҮЯ-аас мэдээлэв.