У.Ганбат: Нууцын баталгаанд гарын үсэг зурахыг зөвшөөрөөгүй учир камерын бичлэгийг үзээгүй

У.Ганбат: Нууцын баталгаанд гарын үсэг зурахыг зөвшөөрөөгүй учир камерын бичлэгийг үзээгүй

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 12-13 /2023.11.12-13/-нд шилжих шөнө гарсан.  Харин талийгаачийн ар гэрийнхний зүгээс камерын бичлэгтэй танилцах хүсэлт гаргасан. Улмаар өнөөдөр бичлэгтэй танилцах байсан ч хойшлуулсан байна.

Талийгаачийн аав У.Ганбат: -Бид камерын бичлэг, задлангийн хариу хоёрт л найдаж байна. Нийт 20 гаруй хоногийн камерын дүрс бичлэгийг үзэхэд 1-2 хоног шаардлагатай. Тиймээс одоогийн нөхцөл байдалд үзэхээс миний бие татгалзлаа. Хүүгийнхээ ажил явдлыг дууссаны дараа бичлэгийг үзнэ. Гэхдээ бичлэгийг хүүгээ цэрэгт очсон өдрөөс эхлээд бүтнээр нь үзнэ. Би маш гомдолтой байна. Ажил явдлын дараа чадах чинээгээрээ явна.

Хүүг минь ханиадтай байсан зэрэг мэдээлэл цахим хуудсуудаар гарч байна гэсэн. Гэхдээ миний хүү эрүүл саруул цэрэгт татагдсан. Би хүүгийнхээ амийг л нэхнэ. Хүү минь толгой сайтай ухаантай хүү байсан. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир намайг хэргийн материалтай танилцуулаагүй. Надад ч зав байхгүй. Коридорын бичлэгийг үзэхгүй гэдгээ мөн би мэдэгдсэн. Би өнөөдөр ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зураагүй. Бичлэг үзэхээр бол нууцад хамаарах бичигт гарын үсэг зур гэсэн. Ямар бичлэг дүрс байгааг мэдэхгүй. Хүүгийн минь нуруунд улайлт байсан. Би цогцостой танилцахдаа нүд амийг нь л харсан. Тухайн үед ямар ч сэхээ байгаагүй. Тиймээс нууцын баталгаанд гарын үсэг зурсангүй гэлээ. 

ВИДЕО: 




Өнөөдөр бич өдөр

3 минутын өмнө