ВИДЕО: Таван шарын төмөр замын фрезерийн цэгцлэхгүйгээр Хотын төвийн замыг төлбөртэй болгоод ч, Улаанбаатарын түгжрэл буурахгүй

ВИДЕО: Таван шарын төмөр замын фрезерийн цэгцлэхгүйгээр Хотын төвийн замыг төлбөртэй болгоод ч, Улаанбаатарын түгжрэл буурахгүй

Түгжрэл үүсэх шалтгаан, орчин, нөхцөл Улаанбаатар хотод мундахгүй олон бий. Иймд iSee.mn мэдээллийн сайт “Түгжрэлийг шүүе” сэдвийн хүрээнд цуврал сурвалжилга, контентуудыг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад бид галт тэрэг явах үед төмөр замын фрезерийг хааснаас болж  түгжрэл үүсдэг эсэх талаар газар дээрээс нь сурвалжиллаа.

ВИДЕО:

Энэ сарын 8-ны өдөр буюу өнгөрөгч лхагва гарагт Улаанбаатар хотод “0” зогсолт болсон. Үүнийг иргэд Хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулахын тулд хотын төв замыг төлбөртэй болгох хуулийн төслөө иргэдээр дэмжүүлэхийн тулд зохиомлоор түгжрэл үүсгэсэн хэмээн хардаж байгаа бол Нийслэлийн засаг даргын тамгын газраас тайлбарлахдаа 28 удаа авто замын хөдөлгөөнийг хааж, галт тэрэг явснаас болсон гэсэн юм. Харин

Улаанбаатар төмөр зам ХНН-ээс, "Гарам хааснаас болж түгжрэл болоогүй.  Энэ сарын 08-ны өдөр 20.00:23.00 цагт энэ гарамаар 25 галт тэрэг аялсан. Өдөр бүр 25 галт тэрэг аялдаг. Тэгэхээр төмөр замын тээврээс болж гарамын түгжрэл үүсгэсэн гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна” гэж мэдэгдсэн.

Ийнхүү нэг нэгэн рүүгээ чихэж эзэн, шалтгаан хоёр нь олдохгүй байгаа Улаанбаатар хотын “0” зогсолтын асуудлыг сурвалжилахаар бид таван шарыг зорилоо. Зохиомол түгжрэл бий болгож буй олон шалтгаан бий. Дүрмийн хэрэгжилт болон жолооч нараас үл хамаарах нэг шалтгаан байгаа нь төмөр замын гарам юм. 

- ТАВАН ШАРЫН ТӨМӨР ЗАМЫН ФРЕЗЕРЭЭР ӨДӨРТ 30 ОРЧИМ АВТОБУС ӨНГӨРДӨГ БӨГӨӨД НЭГ УДААД 4 МИНУТ ОРЧИМ ХААЛТТАЙ БАЙДАГ -

Таван шарын төмөр замын фрезерийн ажилтнаас тодруулахад өдөрт дунджаар 30 орчим, ихдээ 40 шахуу галт тэрэг зорчин өнгөрдөг байна. Өнгөрөх болгонд зам хаана. Нэг хаахдаа дунджаар дөрвөн минут орчим хаадаг тул нэг өдөрт тавар шарын төмөр замын фрезер 2 цаг орчим хаалттай байдаг гэсэн үг. Мөн бид уг төмөр замын фрезерийн гармаар зорчиж буй машиныг тоолж үзэхэд нэг минутанд 50 орчим машин өнгөрсөн. Ингээд бодоход нэг хаах хугацаанд хоёр талдаа 400 орчим авто машины хөдөлгөөнийг хорьж, тэр хэмжээгээрээ замын хөдөлгөөний удаашрал, түгжрэлийг бий болгож байна гэж үзэж болно. Ийм гарам Улаанбаатар хотод гурав бий.

Улаанбаатар хотоос баруун аймаг руу гарч буй жолооч нарын гол суваг буюу 80 орчим хувь нь зорчдог хэсэг бол яг энэхүү фрезер орчим байдаг. Гарах ганц зам нь энэ учраас түгжрэл үүсэх нөхцлийг улам бүр нэмэгдүүлж байна.

Мөн төмөр зам дээр энэ он гарсаар галт тэрэг машинтай мөргөлдсөн осол 6, авто машинууд хаалт, гарам мөргөсөн 138 тохиолдол бүртгэгджээ. Иймд Улаанбаатар хотод түгжрэл нэмж, авто машинтай иргэдэд эрсдэл учруулж буй төмөр замын фрезерийг нэг тийш шийдэх шаардлага тулгарч байна. Энэ асуудлыг шийдэхгүй л бол Улаанбаатар хотын төв замыг төлбөртэй болгосон ч авто замын түгжрэл буурахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас онцолж байна.