СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хан-Уул дүүрэгт гурван ачааны машин мөргөлдөж, нэг хүн бэртжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хан-Уул дүүрэгт гурван ачааны машин мөргөлдөж, нэг хүн бэртжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Айцийн даваа” гэдэг газар ачааны гурван автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр /2023.11.15/ ОБЕГ-т иржээ.

Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Синотрак ZZ325" загварын ачааны хоёр автомашин уулын өгсүүр хэсэгт гулгаад уулын бэлд байсан “Синотрак ZZ3257” загварын ачааны автомашины бүхээгийн хэсгийг мөргөж, жолооч Б (40 настай эрэгтэй) жолооны хүрдэндээ хөл хэсгээ хавчуулсан байжээ. “Холматро”-ийн задаргааны багаж ашиглан 30 минут ажиллан эсэн мэнд гаргаж, нийслэлийн Яаралтай тусламжийн эмч болон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.