Архангай аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь зудын эрсдэлтэй гэж мэдээлжээ

Архангай аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь зудын эрсдэлтэй гэж мэдээлжээ

Зудын эрсдэлийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зургаас үзвэл Архангай аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд их эрсдэлтэй, 15 хувь орчимд нэн их эрсдэлтэй, 14 орчим хувьд нь дунд, 1 хувь орчимд хамгийн бага эрсдэлтэй гэж гарсан талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, Архангай аймгийн 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын мэдээгээр нутгийн 60 гаруй хувьд 1-3 дахин хэтэрч гарсан, 11 дүгээр сарын эхний өдрүүдэд цас ахиу орсон, температурын хувьд өдөр, шөнийн температурын хэлбэлзэл их, хүйтэн жиндүү, салхи ихтэй, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдсан, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурсан зэрэг нь өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх нөхцөлийг бүрдүүлж байгааг тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээлж байгаа аж.