"SCIENCE FAIR 2023" Шинжлэх ухааны бүтээлийн уралдаанд хот аймгийн 500 гаруй хүүхэд оролцжээ

"SCIENCE FAIR 2023" Шинжлэх ухааны бүтээлийн уралдаанд хот аймгийн 500 гаруй хүүхэд оролцжээ

"SCIENCE FAIR 2023" 30 сая төгрөгийн шагналын сантай Шинжлэх ухааны бүтээлийн уралдаан амжилттай болж өндөрлөв.

Тухайн уралдаан нь хүүхдийн шинжлэх ухаанч байдлыг дэмжих, оюуны болон биет бүтээлүүдийг шалгаруулж, урамшуулах, шилдэг бүтээлүүдийг сурталчлах, цаашлаад Монгол Улсаас ирээдүйн Нобелийн шагналтан төрөхөд хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Тус уралдаанд Монгол Улсын нийт 21 аймгаас 500 гаруй хүүхэд өөрийн бүтээлээ танилцуулж, өрсөлджээ.