ВИДЕО: "Miss Universe 2023" тэмцээнд Б.Намуунзул эх орноо төлөөлөн оролцож байна

ВИДЕО: "Miss Universe 2023" тэмцээнд Б.Намуунзул эх орноо төлөөлөн оролцож байна

72 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн Эль Сальбадор Улсын нийслэл Сан Сальвадор хотод болж байна.

Тус тэмцээнд дэлхийн 85 орны гоо бүсгүйчүүд оролцож байгаа бөгөөд манай улсаас эх орноо төлөөлөн Б.Намуунзул оролцож байгаа юм. Мөн “Miss Universe” аппликейшнээр нэвтрэн, Монгол Улсынхаа гоо бүсгүйд санал өгөх боломжтой.

Түүнчлэн Эль Сальбадор Улсын Ерөнхийлөгч Найб Букэлэ энэ жилийн миссийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа учир улс орон даяар өндөр ач холбогдол байгаа аж. Тэмцээн арваннэгдүгээр сарын 7-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд маргааш өндөрлөнө.

ҮЗЭХ: