Халамжийн зарим үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллалаа

Халамжийн зарим үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллалаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү  Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг үзүүлж буй дэлгүүрүүдийн  үйл ажиллагаатай танилцаж,  үйлчилгээг авч байгаа иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж буй эсэхэд хяналт тавин ажиллалаа.

 Иргэд хүнсний эрхийн бичгээр авах 10 нэр төрлийн  хүнснээс өөр бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй бөгөөд тэдэнд үйлчилгээг шуурхай үзүүлэх бүх боломжийг кассын систем дээр бүрдүүлэн тохиргоо хийсэн талаар дэлгүүрийн зүгээс танилцуулав.

 Мөн тэрээр протез, ортопед, тусгай хэрэгсэл нийлүүлдэг байгууллагад ажиллав. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Ахмад настны тухай хуульд заасны дагуу нийт 60 гаруй төрлийн протез, ортопед, тусгай хэрэгслийг  эмч, эмнэлгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн  Засгийн газраас баталсан жагсаалт, жишиг үнийн дагуу хөнгөлөлттэй үнээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэн, ахмад настанд олгож байна.

 Байгууллагууд протез, ортопед, тусгай хэрэгсэл авах,  хөнгөлөлтөд хамрагдахад  олон шат дамжлагын тоог багасгах, эмч эмнэлгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн иргэдийн хэрэгцээ шаардлагатай хэрэгслийг шуурхай олгох  талаар зохицуулалт хийх саналыг тавив.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ