СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малдаа явганаар гараад сураггүй болсон малчныг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малдаа явганаар гараад сураггүй болсон малчныг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын (Эрээнцав) Цагаанчулуут багийн Жирмийн нуур гэдэг газарт арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 11:00 цагийн орчим малчин "З" нь малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд тус сумын харьяат малчин З /27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 22:10 цагаас зохион байгуулж гэрээс нь баруун урд зүгт 13 км-т “Бор-Овоо” гэдэг газар малтайгаа төөрсөн байсныг эсэн мэнд олж эхнэр Т-д хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.