Монгол бөхийн өргөөнд Сэлэнгэ брэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна

Монгол бөхийн өргөөнд Сэлэнгэ брэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна

Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаа өнөөдөр /2023.11.17/ хоёр дахь өдрөө Монгол бөхийн өргөөнд Сэлэнгэ брэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар үргэлжилнэ.

Энэхүү үзэсгэлэн худалдаагаар:

  • Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  • Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын салбарын танилцуулга
  • Уул уурхай, Аялал жуулчлалын салбарын танилцуулга
  • Сумд, агентлагуудын үйл ажиллагааны танилцуулга
  • Сэлэнгэ сайхан нутаг гэрэл зургийн үзэсгэлэн
  • Урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулна.

Мөн 8-ны бямба гарагт улс, аймгийн цолтой 128 хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.