Он гарсаар гал түймрийн улмаас 54 иргэн амиа алджээ

Он гарсаар гал түймрийн улмаас 54 иргэн амиа алджээ

Он гарсаар улсын хэмжээнд 2735 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, 54 иргэн амь насаа алджээ. Мөн 32 иргэн түлэгдэж, гэмтсэн байна.

ОБЕГ-ын мэдээлж буйгаар өнгөрсөн долоо хоногт цахилгааны угсралт, ашиглалтын буруугаас 13, яндангийн цонолтоос 12, ил галаас үүдэн найман удаагийн гал түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнд онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллаж, 15 тэрбум 360 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. 

Гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.