“Алтан сарнай” наадмын үйлчилгээний салбарын онцлох “автобус нэгдэл”-ийн жолооч М.Батцэцэг тодорчээ

“Алтан сарнай” наадмын үйлчилгээний салбарын онцлох “автобус нэгдэл”-ийн жолооч М.Батцэцэг тодорчээ

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” оны тэргүүн наадам 19 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. 2019 оны 12-р сарын 31-ний үдэш улс төр, нийгэм, бизнес, урлаг соёлын манлайлагчид нэгэн дор хуран цугларч оны шилдгүүдээ тодрууллаа.

Үйлчилгээний салбарын Оны онцлох  хүн номинациар 10жил Нийтийн тээврийн үйлчилгээний салбарт үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж “Хөдөлмөрийн аварга”, “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр шагнуулсан онц тээвэрчин “Автобус Нэгдэл” ХХК-ийн жолооч М.Батцэцэг гэх бүсгүй шалгарч Алтан сарнай” цомын эзнээр тодорлоо.