Улаан номд орсон "Жороо тоодог" шувууг Увс аймгийн байгаль хамгаалагчид авран хамгаалжээ

Улаан номд орсон "Жороо тоодог" шувууг Увс аймгийн байгаль хамгаалагчид авран хамгаалжээ

Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Сагил сумын нутаг Улаан хотгор хэмээх газраас 2023.11.16-ны өдөр Улаан номд орсон Жороо тоодог (Chlamydotis macqueenii Gray) шувууг авран, хамгаалжээ.

Энэ шувуу нь ОХУ-ын Тува улсын Шувуу үржүүлгийн төвд байсан бөгөөд 2023 оны есдүгээр сард биед нь камер суурилуулан байгальд нь буцаан тавьсан боловч нүүдлийн замдаа төөрч үлдэж, даарч бээрсэн байдалтайгаар олсон байна.

Шувууг орон нутгийн мэргэжилтнүүд асарч хамгаалан, энд өвөлжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Мөн дэлхийн байгаль хамгаалах сан WWF байгууллагын "Зэрлэг амьтан аврах , асран хамгаалах стандарт Шувууг асран хамгаалах тусгай шаардлага (MNS 6945:2021)"-г орон нутгийн мэргэжилтнүүд амжилттай хэрэгжүүлж байна.