Хятадын хилээр гарахдаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдан шалгагдах тохиолдол гарсаар байгааг анхаарууллаа

Хятадын хилээр гарахдаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдан шалгагдах тохиолдол гарсаар байгааг анхаарууллаа

Манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, хувийн ачаандаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдан шалгагдах тохиолдол гарсаар байна.

Иймд БНХАУ-ын хилээр ангийн сум хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс тус улсад зорчихдоо ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг ЭСЯ-наас дахин анхаарууллаа. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гурваас дээш жилийн ял оноодог аж.




Өнөөдөр гахай өдөр

17 цагийн өмнө