Дархан-Уул аймагт сурагч Б.Тайванбатын төсөөлөн зурсан гүүрэн гарц биеллээ олжээ

Дархан-Уул аймагт сурагч Б.Тайванбатын төсөөлөн зурсан гүүрэн гарц биеллээ олжээ

Дархан-Уул аймгийн “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн хоёр байр төв болон туслах авто замын хажууд байрладаг.

Тэгвэл замын хөдөлгөөний аюулгүй байдал, сурагчдын эрүүл аюулгүй орчин сурч хүмүүжих эрх зөрчигдөх, зам тээврийн осол гарах эрсдэлтэй тул гүүрэн гарц барьж ашиглалтад оруулсан байна. Энэ санаачилгыг тус сургуулийн 2020 оны төгсөгч Б.Тайванбат фотошоп программ ашиглан төсөөлөн зурж, түүнийгээ цахим хуудаст байрлуулсан аж. Уг зургийг бодит ажил болгон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жавхлан, М.Батбаяр нар УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагуудад уламжилж санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 980 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Доич роуд" ХХК гурван орчим хугацаан гүйцэтгэж ашиглалтад оруулжээ. Үүний үр дүнд “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн таван мянга орчим сурагч, Дархан сумын есдүгээр багийн оршин суугч, иргэд аюулгүй зорчих боломжтой болсон байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө