Хугацаат цэргийн албаны татлага, алба хаахтай холбоотой дүрэмд өөрчлөлт оруулах "Ажлын хэсэг"-ийг байгуулжээ

Хугацаат цэргийн албаны татлага, алба хаахтай холбоотой дүрэмд өөрчлөлт оруулах "Ажлын хэсэг"-ийг байгуулжээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Үүсээд буй асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2023.11.17/ сайдын тушаалаар хугацаат цэргийн албаны татлага, алба хаахтай холбоотой дүрэм, журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг томиллоо. Бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан тус ажлын хэсэг өгөгдсөн үүргийн дагуу шуурхай ажиллаж байгаа аж.