Уран хатгамалчдын дөрөвдүгээр үндэсний уралдаан болж өндөрлөлөө

Уран хатгамалчдын дөрөвдүгээр үндэсний уралдаан болж өндөрлөлөө

Уран хатгамалчдын Үндэсний IV уралдаан Монголын Үндэсний Музейд 2023оны арван нэглүгээр сарын 15,16-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Үндэсний уран хатгамалчдын IV уралдааны хүрээнд Монгол Улсын 21 аймаг, 330 сум болон нийслэлийн есөн дүүргээс 150 орчим хүний 1000 гаруй бүтээл ирсэн байна. Тус үзэсгэлэнгээс нийт долоон төрөлд дөрвөн шагналт байр шалгаруулсан байна.

Уралдаанд оролцсон хамгийн ахмад хатгамалч нь 80 настай бол залуу нь 15 настай ажээ.

Бүтээлээ ирүүлсэн хатгамалчдын дийлэнх нь орон нутгаас ирсэн байна. Тухайлбал, Ховд, Завхан, Өмнөговь гэх мэт алслагдмал аймгуудаас багаараа нэгдэн иржээ.

Мөн үндэсний уран хатгамалчдын анхдугаар уралдаан 2005 онд Дархан-Уул аймагт болсон бол удаахь нь 2010 онд Улаанбаатар хотын Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд III уралдааныг 2018 онд Уран зургийн галерейд зохион байгуулж байжээ. Өмнөх гурван уралдаанд дунджаар 300 орчим хатгамалч оролцдог байсан бол энэ удаад заалны багтаамжаас шалтгаалан 150 гаруй хатгамалчийн бүтээлийг хүлээн авчээ.