ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей" уралдаанд Х.Бямбарагчаа тэргүүн байр эзэлжээ

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей" уралдаанд Х.Бямбарагчаа тэргүүн байр эзэлжээ

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей" VI ОУ-ын уралдаанд УДБЭТ-ын залуу дуучин Х.Бямбарагчаа тэргүүн байр эзэлжээ.

ОХУ, Бүгд Найрамдах Чечень улсын Грозный хотноо арваннэгдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей" VI ОУ-ын уралдаанд Монгол улсаа төлөөлөн УДБЭТ-ын Залуу дуучин Х.Бямбарагчаа, Монгол Улсын Филармони Гоцлол дуучин, МУСТА Б. Дэлгэрбаяр, Булган аймгийн ХЖТ-ын Гоцлол дуучин МУСТА Б.Гантөмөр, Гоцлол дуучин Н.Аззаяа тэргүүтэй уран бүтээлчид оролцсоноос "шилдэг 16"-д УДБЭТ-ын Залуу дуучин Х.Бямбарагчаа, Монгол Улсын Филармони Гоцлол дуучин, МУСТА Б. Дэлгэрбаяр нар шалгаран "Орфей" VI ОУ-ын уралдааны ГАЛА тоглолтод оролцож шилдэг оролцогчдыг шалгаруулахад Монгол Улсын Филармони Гоцлол дуучин МУСТА Б.Дэлгэрбаяр "Гуравдугаар байр", Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Залуу дуучин Х.Бямбарагчаа "Тэргүүн байр"-ыг тус тус эзэлжээ.