Хөдөө орон нутагт дизель түлш олдохоо байсныг Ж.Ганбаатар сайд ОХУ-ын тавьсан хоригтой холбоотой хэмээн тайлбарлав

Хөдөө орон нутагт дизель түлш олдохоо байсныг Ж.Ганбаатар сайд ОХУ-ын тавьсан хоригтой холбоотой хэмээн тайлбарлав

Энэ долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн хөдөө орон нутагт  дизель түлшийг зарахгүй хязгаарласан байна. Тухайлбал, Архангай аймгийн төвийн бүх шатахуун түгээх станцад түлш олдохгүй, зөвхөн гэрээт газрууддаа өгч байгаа аж. 

Бусад аймагт мөн нөхцөл байдал ийм байгааг эх сурвалж мэдээлэв. Харин энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Энэ бол ОХУ-ын Засгийн газраас шууд хамаатай асуудал. Хугацаагүй хориг тавьчихсан. Тэгэхээр хориг хэзээ дуусна тэр үед нөхцөл байдал хэвийн болно. Бидэнд ирсэн урьдчилсан мэдээллээр 92 шатахуунд тавьсан хоригийг удахгүй цуцалчих байх. Тэгвэл ганц Роснефть компаниас шалтгаалахгүй олон газраас авна. Арванхоёрдугаар сард Хятадаас нэлээн их хэмжээгээр дизель түлш авахаар тохирсон.Энэ сард жижиг уурхайнууд хаагдаж хэрэглээ ч багасах юм. Өмнө нь 85 мянган дизель түлш хэрэглэдэг байсан бол одоо 105 мянгыг хэрэглэж байна. Ингэж их хэрэглэж буй шалтгаан нь нүүрсний экспорттой холбоотой. Гэхдээ бид үүнийг хангах ёстой. Хангахын тулд ч ажиллаж байна" гэлээ.