Монголын бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүнээр их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг энэ сарын 01-ны өдөр /2023.11.01/ томилсон. Түүнийг ширээнд нь залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн өдөр буюу өнөөдөр /2023.11.18/ гүйцэтгэж байна. Монголын бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн шинэ тэргүүн Д.Жавзандорж олноо “Монгол багш” хэмээн алдаршсан Ардын хувьсгалаас хойш анхны монгол лхаарамба юм.
