Төр хурхын амны төмөр замд хоёр толгой буга галт тэргэнд дайруулсан осол гарчээ

Төр хурхын амны төмөр замд хоёр толгой буга галт тэргэнд дайруулсан осол гарчээ

Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурхын амны чиглэлд хоёр толгой буга төмөр замын хамгаалалтын хашааг давж галт тэргэнд дайруулсан осол гарсан байна. 

Ослын газарт цагдаагийн байгууллагын ажилтнууд ажиллаж, төмөр замын ажилтнууд замыг цэвэрлэж чөлөөлж байгаа аж.