Ирэх долоо хоногийн Мягмар гаргаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Ирэх долоо хоногийн Мягмар гаргаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна. Маргааш буюу энэ сарын 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, энэ сарын 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 19, 20-нд Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 22, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -21...-26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23..-28 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус хүйтэн, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө