Хилчид мориноос унаж хөлөө хугалан хагас осголтын байдалтай байсан хүүгийн амь насыг аварчээ

Хилчид мориноос унаж хөлөө хугалан хагас осголтын байдалтай байсан хүүгийн амь насыг аварчээ

Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 0231 дүгээр салбарын Харуулын дарга, ахлах ахлагч Б.Тайга, гэрээт хилчин, байлдагч Л.Батсайхан нар хилийн манааны үеэрээ хүний амь насыг аварсан байна. 
 
Тодруулбал,  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн 15 настай иргэн Т.Оргил нь мориноосоо унаж хөлөө хугалан, улсын хилээс 5 км орчим зайд, хагас осголтын байдалтай байхад нь олж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, ар гэрт нь мэдэгджээ. 
 
Ийнхүү албан үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж, амь насыг аварсан хилчдэд хүүгийн ар гэрээс талархсанаа илэрхийлж, салбарын хамт олонд агт морь бэлэглэжээ.