Маргаашаас ихэнх нутгаар хүйтэрч, цас орно

Маргаашаас ихэнх нутгаар хүйтэрч, цас орно

Маргааш /2023.11.21/ ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Энэ сарын 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -22...-27 градус, бусад нутгаар өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.