Бүрэгхангай сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож, 13 сая төгрөгийн хохирол учруулсныг нөхөн төлүүлжээ

Бүрэгхангай сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож, 13 сая төгрөгийн хохирол учруулсныг нөхөн төлүүлжээ

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст 3 дугаар багийн нутаг Туул голын сав газарт энэ оны долдугаар сарын 6-ны өдөр иргэн А нь техник хэрэгсэл ашиглаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, 13.126.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт учирсан хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ. Мөн Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдсэн 4 эрүүгийн хэрэгт учруулсан 322.178.940 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна.