Ц.Элбэгдорж: Цэргийн үзэл баримтлал, номлолоо бүрэн өөрчилмөөр байна

Ц.Элбэгдорж: Цэргийн үзэл баримтлал, номлолоо бүрэн өөрчилмөөр байна

"Армид ямар өөрчлөлт хэрэгтэй вэ" сэдвээр өчигдөр /2023.11.19/ 19:00 цагаас Clubhouse-ын "Иргэний цахим танхимд" хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийн онцлох илтгэгчээр Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцсон юм.

Тэрбээр, "Цэргийн үзэл баримтлал, номлолоо бүрэн өөрчилмөөр байна. Өнөөдрийн технологийн түвшин огт өөр болсон. Украйнд бүх цэргийг гар утастай байж болохыг зөвшөөрсөн. Сэтгүүлч нар биш цэргүүд өөрсдөө сошиал дээр дайны мэдээллээ оруулж байна. Үзэл суртлын дайнд оролцож, гадаад орны тусламж авах боломжтой болж. Утсан дээрээ программ суулгаад, дроноор байлдаж байна. Монголын арми мөн үүнтэй ижил явах ёстой. Одоо илүү олон цэрэгтэй байхаас илүү технологитой цэрэг байх нь чухал болсон" гэв.