ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хүүхдийн эрхийг зөрчсөн 54 иргэнд 16 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан

ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хүүхдийн эрхийг зөрчсөн 54 иргэнд 16 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2023.11.13-20-ны өдрүүдэд/ 32.586 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 565 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 171, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Өмчлөх эрхийн эсрэг 290, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, Хүрээлэн байгаа орчны эсрэг 32, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, бусад 17 хэрэг байна.

Эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 26, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 101, сураггүй алга болсон хүн 87, шүүхээс даалгасан хүн 159, зөрчил үйлдсэн 27 хүнийг олж тогтоосон байна.

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчил үйлдсэн нийт 392 иргэнийг шүүхээр баривчлуулж, 400 иргэнд торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулснаас хүүхдийн эрхийг зөрчсөн 54 иргэнд 16.200.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 220 иргэнийг шүүхээр баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө