Архангай аймгаас эртний буган чулуун хөшөөг урласан багаж хэрэгслийг олжээ

Архангай аймгаас эртний буган чулуун хөшөөг урласан багаж хэрэгслийг олжээ

ОХУ-ын Алтайн Их Сургуулийн археологичид өнгөрсөн есдүгээр сард Монголын нутагт хийсэн экспедицэд оролцохдоо Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт байх дундад зууны эхэн үед түрэгүүдийн устгасан эртний дурсгалын цогцолборт хийсэн байна.

Энэ үеэр эртний дурсгалын цогцолборыг барьсан чулуун барималч, сийлбэрчид ажлаа дууссаны дараа багаж хэрэгслээ булсан нь тогтоогджээ. Янз бүрийн нүдүүр, зүлгүүр, төмрөөр хийсэн багаж хэрэгслийг хурцлах билүү, будгийн аяга, чулуун бөмбөг, алх болон бусад эд зүйлсийг оролцуулаад 30 гаруй олдвор бүртгэгдсэн байна. Тэдний зарим нь эвдэрсэн боловч ихэнх нь бүрэн бүтэн байжээ. Хөшөөний суурийн нүхнээс мөн шавар эдлэлийн хэлтэрхий, малын яс, адууны шүд олсон байна. Нийтдээ 100 гаруй буган чулууг бүртгэжээ. Судалгааны багийнхан цуглуулсан материалаа боловсруулж, дүн шинжилгээ хийхэд нэг сар гаруй хугацаа шаардагдах аж.




Өнөөдөр бар өдөр

29 минутын өмнө