Баянхонгор аймагт мал сүргийн 87 хувь нь дунд болон дундаас дээш тарга хүч авсан гэжээ

Баянхонгор аймагт мал сүргийн 87 хувь нь дунд болон дундаас дээш тарга хүч авсан гэжээ

Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд 3.2 сая толгой мал өвөлжиж, хаваржина. 2023 оны хавар, зуны улиралд хур борооны тоо багасаж, түр зуурын усархаг борооны дамтамж нэмэгдсэнээс зуншлага нийт нутгийн 90 хувьд гандуу, 10 хувьд гантай гэж үнэлэгдсэн байна. Өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутаг дэвсгэрийн 21.5 хувьд хүрэлцээтэй, 78.5 хувьд хэтрэлттэй байгаа бөгөөд нийт мал сүргийн 87 хувь нь дунд болон дундаас дээш тарга хүч авсан боловч зун, намартаа говь, тал, хээрийн сумуудад ургамлын ургалт тааруу байжээ. Нөхцөл байдлаас үүдэн тус аймгийн зудын эрсдэлийн 2023 оны арваннэгдүгээр сарын үнэлгээгээр өвөлжилт хүндрэх эрсдэл “Дунд” гэж дүгнэсэн байна.